Disable Preloader

Азуре хүлүг аудит ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх тухай хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж,  тус Хорооны 2024 оны 648 дугаар тогтоолоор баталсан “Хууль зүйн зөвлөгөө үзүүлэх, аудитын үйлчилгээ үзүүлэхэд Хороонд бүртгүүлэх тухай журам”-ын дагуу хянаж, “Аудитын үйлчилгээ үзүүлэгч”-ээр бүртгэгдлээ.

Иймд үл хөдлөх эд хөрөнгө зуучлагч аж ахуйн нэгж байгууллагууд 2025 оны санхүүгийн тайландаа аудит хийлгэж Санхүүгийн зохицуулах хороонд аудитлагдсан тайланг хүргүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Манай компани санхүүгийн тайлангийн аудитыг мэргэжлийн өндөр түвшинд, хараат бусаар гүйцэтгэж, үл хөдлөх эд хөрөнгийн салбарт ажиллаж буй мэргэжилтэн, зуучлагч аж ахуйн нэгжүүдэд орчин үеийн технологид суурилсан үйлчилгээг санал болгож байгаа билээ.

Хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.

Түгээх: